Реппер Цэцээ S.M.O.K нэртэй хувцасны брэнд гаргана

“Vanquish” хамтлагийг үүсгэн байгуулагч реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцээтэй “мессежлэж” ойрын үеийн сонин сайхан, юу хийж байгаа талаар нь сонирхлоо.
-Сайн байна уу? Зав байвал мессежээр хэдэн асуултанд хариулж болох уу?
Аан за тэгье ээ.

-Та яг одоо юу хийж байна вэ?
Яг одоо шинээр гаргаж байгаа S.M.O.K гэдэг хувцасны брэндийнхээ ажлыг хийгээл сууж байна.
- S.M.O.K брэндийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Брэндийнхээ модаль сонголтон дээр Нора Дагватай хамтарч ажиллаж байгаа юм уу?
Шинээр гарч буй Монгол хувцасны брэнд. Эхний ээлжинд t-shirt хийж байна. Норагийн модаль агентлагтай нь хамтарч ажиллах гэж байгаа.
-Зөвхөн залууст зориулсан брэнд үү?
Одоохондоо залууст зориулан гаргаж байгаа.


-Монголын хувцасны брэнд гэхээр уламжлалт хэв маягийг илтгэх үү?
Ганц хоёр уламжлалт юм оруулсан байгаа. Цамын маск гэх мэт. Гэхдээ дандаа уламжлалт хэв маяг оруулаад байхгүй ээ.
- S.M.O.K тун удахгүй гэсэн байсан. Хэзээ нээлтээ хийх вэ?
График дизайнертайгаа хамтарч хийж байгаа. энэ улиралдаа багтааж олон улсруу борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нээлтээ тун удахгүй хийнэ.
-Энэхүү брэндийг сонирхсон залуус хаанаас худалдан авах боломжтой вэ? Монголд худалдаалагдах уу?

Монголдоо худалдаална. Манай FB хуудсаар зочлоод худалдан авах боломжтой. FB дээр Smokbrand нэртэй байгаа.
-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Чамд ч гэсэн амжилт хүсье. 
Ярилцсан Ц.Баянбилэг /ZUN.MN/


URL:

Сэтгэгдэл бичих