Татварын байцаагчийг хөнөөсөн бүсгүйг батлан даалтад гаргасангүй

Татварын байцаагчийг хөнөөсөн бүсгүйг батлан даалтад гаргасангүй

Өнгөрөгч сарын эхээр Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэйг олон удаа хутгалж хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэргийн сэжигтэн Ц.Туяа Цагдан хорих төвд 461-р ангид хоригдож байна.

Тэрбээр “Нялх хүүхэдтэй тул гадуур шалгуулж байгаад шүүх хуралд оролцоё” хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт  гаргасан ч прокурор хүлээж аваагүй байна.

Сэжигтэн Ц.Туяа нь шүүх хурал болтол батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт тавьсан байна. Ц.Туяа нь хардалтын улмаас хохирогчийн амь насанд халдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Я.Баяр/Монцамэ/


URL:

Сэтгэгдэл бичих