Өмнөговьд гүний ус хайх, ашиглахыг хоригложээ
Өмнөговь аймгийн нутагт гүний усны хайгуул хийх, газрын гүний ус ашиглах боломжгүй болжээ. Тус аймгийн ИТХ өнгөрсөн долдугаар сард тогтоол гаргаж, гүний усны хайгуул хийхийг энэ оны наймдугаар сарын 1-нээс, гүний ус ашиглахыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглосон байна. Говийн хөрсний ус их доор байрлалтай, тэгээд ч нөөц нь бага. Тиймээс гүний усыг гамнахгүй бол усны түвшин улам доошилно. Тэгвэл өдгөө ургаж буй ургамлын үндэс газрын гүнээс ус чийг авч чадахгүй болж, хатаж гандан, цөлжилт улам гаарна гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзээд ийм шийдвэр гаргажээ.
Өмнө нь 650 гол, горхи, нуур, цөөрөмтэй байсан энэ аймагт 2011 онд хийсэн тооллогоор 55 нь ширгэсэн байсан аж. Түүнээс хойш дахин 40 хувь нь бүрмөсөн ширгэж, одоо 240 орчим горхи, цөөрөм үлдсэн байна.
URL: