ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДАЖ БУЙ БАРИЛГУУДЫН ТАЛААР ОЛОН НИЙТ, БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗАРЛАНА
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 08 сарын 26-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалт, нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 сарын 10-ны өдрийн А/656 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй эхэлсэн болон үргэлжлүүлэн барьж байгаа барилгуудад шалгалт хийжээ.

Шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр барилга шинээр эхэлсэн болон үргэлжлүүлэн барьж байгаа 22 аж ахуйн нэгж, 14 иргэний нийт 36 барилга барилга байгууламжийг хамруулснаас Баянгол дүүрэгт 20, Хан-Уул дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 5 барилга байгууламж байна. Эдгээр барилга байгууламжийн газар олголт байршил, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөл, зураг төслийн боловсруулалт, баталгаажуулалт, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгажээ. Уг шалгалтаар дулааны техникийн нөхцөл аваагүй 24, цэвэр бохир усны техникийн нөхцөл аваагүй 22, цахилгааны техникийн нөхцөл аваагүй 2, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй 20, барилгын зураг төсөлдөө магадлал хийж хянуулаагүй 30 барилга байгууламж байгааг тогтоосон байна. Зарим барилга байгууламжид илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, барилга угсралтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа бол газрын тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай барилгууд байгааг мөн мэдээллээ. Өнгөрсөн онд 81 барилга байгууламж зөвшөөрөлгүй баригдаж байсан бол энэ жил харьцангуй буурсан байгаа нь нийслэлийн удирдлагуудын авч хэрэгжүүлж буй ажил, хяналт, шалгалт, хариуцлага нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд зөвшөөрөлгүй барилга барьсан нь хождог байж болохгүй. Тиймээс хуулиас дээгүүр эрх мэдэл гаргаж буй барилга байгууламжийн газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг цуцлах шаардлагатай гэж байлаа. Харин нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй барилгуудыг дулаан, ус, цахилгаанаар хангасан тохиолдол байна. Үүнийг таслан зогсоо, дахиж ийм асуудал гарвал тус албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно. Мөн эдгээр зөрчилтэй барилгуудын талаар олон нийт, банк санхүүгийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зээл олгохгүй, захиалга өгөхгүй байхыг сануулах хэрэгтэй” гэсэн юм. Дээрхи зөрчилтэй барилгуудад авах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болсон бөгөөд байршил, эзэмшил, ямар зориулалттай болохыг дэлгэрэнгүй мэдээлнэ.
Нийслэлийн ой, усны сан газарт хууль зөрчин олгсон 4 052 газар
эзэмших зөвшөөрлийг цуцална
эзэмших зөвшөөрлийг цуцална
-Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Танилцуулгад “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 05-ны өдрийн А/566 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр ой, усны сан газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох, хууль зөрчин гаргасан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлах санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсэг Монгол Улсын ойн тухай хууль, Монгол Улсын Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн сүүлийн жилүүдэд ногоон бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн ойн санд хууль зөрчин газар олгох, иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа, байшин барих зөрчил ихээр гардаг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, байшин барилга барьсан, үнэлгээ, дүгнэлт авалгүй гүйцэтгэсэн, Ойн санд орох орц, гарцыг хааж хашаа барьсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илэрүүлжээ. Газар дээр нь шийдвэрлэх боломжтой зөрчлийг тухай бүрт нь арилгасан бол шийдвэрлэх боломжгүй нийслэл, дүүргийн Засаг даргын олгосон газрын гэрчилгээ, хууль бус зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 2 340, Сүхбаатар дүүрэгт 1 090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 172, нийтдээ хууль зөрчин олгосон 4 052 газар байна. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ихээхэн хохирол учирч болзошгүй.
Нөгөөтэйгүүр зуслангийн амуудыг эрх мэдэлтэй цөөн тооны хүмүүс бүхэлд нь эзэмшиж байгаагаас гадна хяналт шалгалтынхныг очиход том хашаа хатгаж, нохой тавьсан байдалтай байсан.
Ингэхээр хөрөнгөтэй хүн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, бүхэл бүтэн нийслэл хотын ногоон бүсэд халдаж байгааг нэн яаралтай зохицуулах нөхцөл байдал үүсээд байна. Хууль бус газар олголт нь гэр хорооллын замбараагүй тэлэлтийг ихэсгэх, ногоон бүсийг гэр хороолол болгох эрсдлийг үүсгэж байна” гэлээ.
Шалгалтын хэсгийн танилцуулга, дүгнэлтийг хэлэлцэж, нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин олгосон 4 052 газрын эзэмших эрхийг цуцалж, цаашид нийслэлийн ногоон бүсэд газар олгохгүй байх, хэрэв газар олгосон тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай захирамжийг гаргахаар тогтлоо.

Нийслэлийн өдрөөр иргэддээ ажлаа тайлагнана
-Нийслэлийн өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай асудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан юм.
“Жил бүрийн 10 сарын 29-ний өдрийг Монгол Улсын нийслэлийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 347 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жилийн онцлог нь өмнөх жилүүдийн баяраас өөр хэлбэрээр буюу нийслэлчүүд жилийн ажлаа тайлагнасан, дүгнэсэн, хэлэлцсэн, цаашид хийх ажлаа тодорхойлсон баяр болгохоор төлөвлөж байна. Тиймээс Монгол Улсын нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг 2 сарын өмнө байгуулж байгаа” гэж нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцлон хэллээ. Ажлын хэсгийг 32 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг томилжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL: