Жангум Монголд баримтат кино хийнэ
“Дэ Жангум” киноны гол дүрийг бүтээсэн Солонгосын жүжигчин Ли Ен Э баримтат кино хийхээр манай улсад ирлээ.
Баримтат кино нь Азийн орнуудын уламжлалыг харуулсан хоолны тухай цуврал нэвтрүүлэг юм.
Солонгосын STS телевизийн уран бүтээлчид Монгол уламжлалт хоол болох тойгны болон хавиргатай шөлийг сонгон авсан бөгөөд хөтлөгчөөр Ли Ен Э ажиллах гэнэ.
Ингэхдээ хөдөөгийн Монгол айлд гурав хоног байх аж.
Дашрамд дурьдахад “Дэ Жангум” киноны хоёр дахь цувралыг гаргахаар болсон бөгөөд хуучин бүрэлдэхүүнээрээ тоглох эсэх нь тодорхойгүй байна.
URL: