ТҮК-ийн ажилтан амиа алджээ

hereg0520Сүхбаатар дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн ажилтан 58 настай эмэгтэй ажлаа хийж яваад автомашинд мөргүүлсний улмаас амь насаа алджээ.

Талийгаачийг шөнийн 03 цагийн үед зам цэвэрлэж байхад нь хурд хэтрүүлсэн машины жолооч дайрч, ослын газраас зугатсан байна. Хэргийн газраас зугатсан жолоочийг маргааш нь буюу энэ сарын 23-нд баривчилжээ.

Хотын дарга Э.Бат-Үүл автозам цэвэрлэж байгаа ажилчдад гэрэл ойлгодог шар хантаазнаас өөр хамгаалах хэрэгсэл байдаггүйг шүүмжилсэн байна. Тиймээс зам цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчид жолооч нарт илт харагдахуйц тэмдгийг ойр орчимдоо тавьж ажилладаг болгох үүргийг яаралтай биелүүлэхийг дүүргүүдийн тохижилтын газрын дарга нарт анхааруулжээ.

Б.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих