Каесон цогцолборт нэгдсэн комисс байгуулахыг зөвшилцөж байна
Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч Ким Хюн Сок 26-нд хэлэхдээ, Өмнөд Солонгосын дэд бүтцийн барилга байгуулалт, цахилгаан холбоо зэрэг салбарын холбогдох хүмүүс энэ долоо хоногоос эхэлж аж үйлдвэрийн Каесон цогцолборт байрлаж болзошгүй гэсэн байна.
Ким Хюн Сок ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНСУ-ын засгийн газар Аж үйлдвэрийн Каесон цогцолборт өмнөд хойдын нэгдсэн комисс эмхлэн байгуулах зэрэг асуудлаар Хойд Солонгосын талтай хийж буй зөвшилцөл эцсийн шатандаа орлоо, үүнд Нэгдсэн комиссын үндсэн үүрэг болон бүтэц, үйл ажиллагааны хуваарь зэрэг асуудал багтаж байна. Хоёр тал эдгээр асуудлаар нийтлэг ойлголтод хүрсний дараа Нэгдсэн комиссын анхны хуралдааны хөтөлбөрийг тогтоож, Каесон цогцолборын асуудлыг бүх талаар зөвшилцөх болно гэжээ.
\У\ china radio
URL: