Турк: Сирийн эсрэг ямар ч эвсэлд нэгдэнэ

2f9c16271f7de39d28996fe2a26da11a_LЛОНДОН. /РОЙТЕРС/. Хэрвээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Сирид арга хэмжээ авах шийдвэрт хүрч чадахгүй бол тус улсын эсрэг олон улсын ямар ч эвсэлд манай улс нэгдэнэ гэж Туркийн Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглу мэдэгдлээ.

“Олон улсын нийгэмлэг, АНУ-ын шийдвэрийг бид үргэлж харсаар ирсэн. Хэрвээ НҮБ-ын АЗ-өөс ямар нэг шийдвэр гаргахгүй бол өөр сонголтууд бий” гэж  Ахмет Давутоглу хэлсэн байна.
“Одоогоор 36-37 улс эдгээр сонглтыг хэлэлцэж байна. Хэрвээ Сирийн эсрэг ямар нэг эвсэл байгуулагдвал Турк нэгдэхэд бэлэн” гэж тэрбээр хэлсэн юм.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих