Хүүхдийн болон 3-4 хүний цогцос олдсон гэдэг нь ташаа мэдээлэл гэв
Өнгөрсөн баасан гарагт Нарантуул худалдааны төвийн хүнсний захад гал гарч шатсан.
Гал гарсан объктоос нэг хүний цогцос олдсон талаар бид тухайн үед нь мэдээлж байсан билээ.
Харин зарим мэдээллийн хэрэгслээр шатсан обьектоос хүүхдийн болон 3-4 хүний цогцос олдсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Шатсан хүнсний захаас 53 настай эмэгтэй хүний цогцос олдсон нь үнэн. Хүүхдийн болон 3-4 хүний цогцос олдсон гэдэг нь ташаа мэдээлэл. Гал гарч шатсан хэргийг манайхаас томилогдсон ажлын хэсэг шалгаж байгаа” гэв.
URL: