Тэс суманд боом өвчин гарчээ

Тэс суманд боом өвчин гарчээ

Энэ сарын 24-ны өглөө Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц гэгч гурван хоног халуурч, бие нь их хүнд байдалтай сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.

Өвчний шинж тэмдэг нь боом болох нь тогтоогдсон тул тэр шөнө чононд уруулсан хүмүүсийн хамт Улаангомд авчиржээ.

Өвчтөний биеийн байдал хүнд байна. Тус иргэн найм хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай аж.

Боомоор өвчилсөн адууны махыг Улаангомд авчирч зах дээр жижиглэнгээр худалдаалж, мөн хиамны цехэд тушаасан болох нь тогтоогдсон тул Цагдаагийн байгууллага холбогдох хүмүүсийг мөрдөж эхлээд байна.

Тэс суманд өнөөдрөөс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, 200 гаруй үхрийг вакцинжуулан, нохой устгах ажил эхлээд байна.

Б.Батхүү /Монцамэ /


URL:

Сэтгэгдэл бичих