Сэлэнгэ мөрөн үерлэжээ

Сэлэнгэ мөрөн үерлэжээ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.

Өнгөрсөн бямба гаригийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүн бүрэн, Сүхбаатар орчмоор, түүнчлэн Хараа гол Дархан орчмоор, Балж гол Дадал орчмоор, Онги гол Сайхан-Овоо орчмоор, Таац гол Нарийнтээл орчмоор үерийн төвшинг 5-10 см-ээр давсан хэвээр байна.

Мөн Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай төвшинг 10 см орчим давсан хэвээр байна.

Өчигдрөөс Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны төвшин хоногт 15 см нэмэгдэж байсан тул эдгээр голын сав болон эрэг дагуу суурьшиж, зусаж буй иргэд үе усны аюулас онцгойлон сэрэмжилж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

ЗУУНЫ МЭДЭЭ

URL:

Сэтгэгдэл бичих