УИХ-ын гишүүн Ц.Дашдорж эхнэрээ жолоочдоо “алдсан” уу?

УИХ-д байгаа, байхгүй нь мэдэгддэггүй хэдэн гишүүдийн нэг бол Ц.Дашдорж. Түүнийг Алтайчууд төдийгүй хүмүүс төрсөн нутгаа бараг мэддэгдэггүй хэрнээ хоёрхон жил Говь-Алтайн хэд гурван сумдаар тойрон давхиж нутгийн ахан дүүс минь хэмээн хөөрхөөн пиардаж, их хэмжээний мөнгө “хаясан”-ы дүнд 2008 оны УИХ-ын сонгуульд ялсан гэж ярьдаг юм билээ. Төрийн түшээ хүн бизнесийн, хувийн аж ахуйтай байж болохгүй тул Ц.Дашдорж гишүүн “Монгол тамхи Со”-оос эхлээд бүх өв хөрөнгөө эхнэр Согооцэцэгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг. “Улаан шонхор”, “Алтан навч”, “Цагаан өргөө” гээд нэлээд олон нэр төрлийн тамхи үйлдвэрлэдэг “Монгол тамхи Со” компани бол салбартаа монополь билээ. Зөвхөн энэ компанийнхаа ашиг орлогоор эрхэм гишүүн маань сонгуулийн бүх зардал, дээр нь намдаа хамгийн их хандив өгдөг гишүүн гэхээр түүний тамхины үйлдвэрлэлийн бизнес хэр томорсныг илтгэх биз ээ. Бизнес нь хэдий амжилттай, ашиг орлого сайтай ч эрхэм гишүүний хувийн амьдрал тийм ч аз жаргалтай, утга учиртай байдаггүй гэх юм билээ. УИХ-ын гишүүн болмогцоо ар гэрээ умартан, эхнэр хүүхдээ тоохоо больж зан хувирсан Дашдорж өөрөөсөө үе мултарсан залуу хүүхэнтэй самбаганаж яваад эхнэр хүүхэддээ баригдсан гэсэн. Мэдээж ажил бизнес, эр нөхрөө төрийн түшээд зүтгүүлэх гээд эхнэр хүнд ахадсан том ачааг үүрэлцэж явахад нь ийнхүү залуу хүүхэн эргүүлж хамаг амьдралаа үрэн, хань үр хүүхдээ юман чинээ бодоогүй тул арга буюу эхнэр нь амиа бодоход хүрчээ. Угаасаа түүний авааль эхнэр Согооцэцэг шав шув хийсэн, нэлээн сэргэлэн, бизнес бүсгүй байдаг. Мөнгөний асуудалгүй болоод ч тэр үү, Согооцэцэг нөхөртэйгөө зууралдаад байсангүй, сарын дараахнаас өөрөөсөө насаар нэлээд дүү залуутай дотноссон байна. Алба амины бүхий л ажилд туслан бараг л нэг гэрийн хүн шиг болсон жолооч нь эхнэр Согооцэцэгтэй нь дасан дурлалцаж, ийнхүү салж хагацаж чадахаа больсон ажээ. Харин Дашдоржийн хорин хэдтэй хоёр дахь эхнэр нь боловсрол доогуур нэгэн тул олигтой ажилд шахах боломж бага, тэрээр гэрийн мухар сахихаас гадна хааяа нөхрийнхөө өгсөн мөнгийг үрэх гэж гадуур найзуудтайгаа зугаацдаг гэнэ. Залуу хүүхэн гэртээ үлдэхээрээ гишүүний араас байнга утас цохиод амраахгүй байхаар нь төрийн өндөр албан дарга найзынхаа үүдний өрөөний цай зөөгчийн ажилд оруулсан гэх яриа байсан. Ойрд гишүүний бие чилээрхэж Германд эмчилгээ хийлгэж байгаа дуулдсан. Төрийн түшээ ч бусдын адил л мах цусанд төрсөн хүн болохоор хүний амьдралд тулгардаг ч асуудал. Ямар ч байсан Дашдорж гишүүн, тэр том компанийн эзэн Согоонцэцэгийн хэн хэн нь нас намба, нэр төр, ул сууриа бодсон ч хэн хэнийгээ уучлан эцсийн эцэст тэдний амьдрал нь бүтэн үлдээсэй билээ.

www.yanaa.mn


URL: http://www.fact.mn/12009.html

Сэтгэгдэл бичих