АНУ дэлхийн дайн дэгдээх бодолтой байна гэж Венесуэлын Ерөнхийлөгч тус улсыг зэмлэв

h_50940872.jpg.740x-x1АНУ дэлхийн дайн дэгдээх бодолтой байна гэж өчигдөр Венесуэлын Ерөнхийлөгч тус улсыг зэмлээд Вашингтоноос Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг эсэргүүцэв

АНУ дэлхийн дайн дэгдээх бодолтой байна гэж өчигдөр Венесуэлын Ерөнхийлөгч тус улсыг зэмлээд Вашингтоноос Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг эсэргүүцэв. Америкийн эрх баригчид араб дахин болон Сири улсад шахалт үзүүлж, тус улсыг дөрвөн хэсэгт хуваахыг санаархсан гэж тэрээр үзэж байна. «Гэвч бид сирийн ард түмнийг гаргуунд нь орхихгүй» гэж Мадуро мэдэгдэв.

Тэрээр арабын энэ орны байдлыг энх амгалан болгох зорилгоор бололцоотой бүхнийг хийхийн тулд Өмнөд Америкийн үндэсний холбоо ба НҮБ-д хандах бодолтой байна. «Сири улс бол араб дахины тогтвортой байдлын үндэс суурь мөн. Тус улс давшилт, түрэмгийллийг эсэргүүцэж байна» гэж Мадуро нэмж хэллээ.

Венесуэлын төрийн тэргүүний хэлснээр тэрээр химийн зэвсгийн дайралтад нэрвэгдсэнтэй нь холбогдуулан Сири улсад эмгэнэл илэрхийлж, ийм зэвсэг хэрэглэхийг хүлцэхүй байгаагаа тэмдэглэжээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих