Ерөнхий сайдыг шаардаж эхлэв

33ba820025bbb021originalСүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал нэртэй шаардлагыг танхимын нөхөд нь бичих болжээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Засгийн газрын тэргүүн хоёр шаардлага хүлээж авав.

Өнгөрсөн 19-нд л гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан нэлээд хатуу үгтэй захидал хаягласан. Уг захидалд “Хаврын чуулган, намын бүлэг, байнгын хорооны хурлууд дээр ирж буй хямрал, таны явуулж буй эдийн засгийн алдаатай бодлогуудын талаар бид багагүй ярьж, cануулж байлаа.

Харамсалтай нь биеэ тооcoн, нүд нь сохорсон, эрх мэдэлдээ эрдсэн Танай Засгийн газар одоо ч бодит үнэнийг ойлгохгvй байна… Гурван caя хүрэхгүй хүн амтай Монгол оронд 16 яам, 18 сайд, 21 аймаг, 330 гаруй сум, 130 мянга гаруй төрийн албан хаагч тэжээдэг үр ашиг муутай, үрэлгэн, социалист хэв маягийн захиргааны тогтолцоо үүнд нөлөөлж байна” хэмээгээд эцэст нь танд алдаагаа засах, амьдралаа эргэн харах боломжийг олгож байна гэж дүгнэлт хийсэн удаатай.

Тэгвэл тун саяхан Оюутолгой ХХК-тай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал илгээжээ.

Тэрбээр гадаад дотоодын хэвлэл мэдээллийн төөрөгдүүлсэн мэдээллийг цэгцэлж нэгдсэн ойлголтой болох хэрэгтэй байгаа тухай нэн тэргүүнд сануулжээ. Мөн хөрөнгө оруулалтын нийт хэмжээг гэрээнд дөрвөн тэрбум ам.доллар, ТЭЗҮ-д таван тэрбум 124.0 сая ам.доллар гэж тусгасны аль тоог баримтлахаа Засгийн газар тодруулах шаардлагатай хэмээн үзэв.

Зөвхөн энэ жишээнээс харахад Засгийн газрын тэргүүнийг нэгэн үе гудамжинд жагсаал хийж явсан нөхөд ийнхүү шахаж эхэллээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг ажлаа хийхийг сөрөг хүчний зүгээс нь ч шахалт үзүүлсээр байгаа. Тиймээс энэ байдалд ноён Н.Алтанхуяг дүн “шинжилгээ” яаралтай хийх шаардлагатай ч байж болох юм


URL:

Сэтгэгдэл бичих