Олимпийн аваргаар удирдуулсан жүдочид өнөөдрөөс ДАШТ-д зодоглоно

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхэлнэ. Тэмцээн ирэх сарын 01-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо болно. Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдана. Өмнө нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо нь шийдэх ажээ.

Монголын Жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 ба 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэжээ. Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал нь хувийн барилдаанд бус багийн барилдаанд зодоглох юм байна. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдана.

ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар

66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал

Эмэгтэй
48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг

52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг: Ц.Наранжаргал
78 кг: Т.Мөнхтуяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих