Оюутнууд шинэ виза картаар эмнэлэгт хөнгөлөлттэй үзүүлнэ
Оюутнуудын нийтийн тээврээр зорчихдоо хэрэглэдэг шар карт энэ жил өнгөө хувиргаж цэнхэр болжээ.
Учир нь Монголын оюутны холбоо энэ жил “Төрийн банк”-тай хамтарч байгаа аж. Түүнчлэн уг картан дээр нууцлалтай наалтыг нааснаар оюутнууд нийтийн тээврээр зорчих эрх нь үүсэх юм. Харин оюутнууд шинэчилсэн картыг авах хүртлээ өмнө хэрэглэж байсан виза картаараа үйлчлүүлэх юм байна.
Нэгдүгээр курсын оюутнуудын хувьд сургуульдаа орсон даруйд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан захиалах боломжтой аж.
Энэхүү шинэ виза карт нь есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэй байх бөгөөд цаашид оюутнуудыг смарт картаараа “Эрүүл мэндийн төвүүдэд” хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болгох гэнэ.
URL: