”Эрдэнэс Тавантолгой” ажилтануудаа халж, сольж эхэллээ

527-137748708656066de1e8fcb0e4originalТөрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ саяхан хуралдаж, шинэ бүтэц баталжээ. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтнуудынхаа тоог цөөлж, заримыг нь албан тушаал бууруулсан гэнэ. Компанийн зүгээс одоогоор яг хэдэн хүн бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж, ажлаас халагдах нь тодорхойг үй байгаа талаар албаны эх сурвалж дурдав.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал одоо ч хүнд хэвээр байгаа юм. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж буйн нэг нь бүтцийн өөрчлөлт ажээ. Шинэ бүтцээр дөрвөн дэд захирлын орон тоог гурав болгожээ.

Эх сурвалж: Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих