Солонгост хулгай хийсэн хосыг саатуулжээ

Солонгост хулгай хийсэн хосыг саатуулжээ

Монгол улсын иргэн Н түүний эхнэр Э нарыг Солонгос улсын Сөүл хотын Юнгсан дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ.

Тэд нэг сарын жуулчны визтэйгээр Солонгос улсад байхдаа метроны Сөүл буудал доорх худалдааны төвөөс хулгай хийж байгаад баригдсан байна.

Нийтдээ гурван сая 600 мянган воноор үнэлэгдэх 41 ширхэг хувцас, гутал, барааг хулгайлсан гэнэ. Нөхөр нь нууц камерыг халхлан зогсоход эхнэр нь хулгайлах хувцсаа хүнсний тугалган гялгар уутыг 40 давхарлан доторлосон тусгай цүнхэндээ хийдэг байжээ. Тэд энэ аргаараа олон удаагийн хулгайн үйлдэлтэй болохыг тогтоожээ.

Б.Уран

ЗУУНЫ МЭДЭЭ

URL:

Сэтгэгдэл бичих