Шинэ виза хэвлэгдэж дуустал хуучин визагаар зорчино
Нэгдсэн журмаар шинэ карттай болж байгаатай холбогдуулан оюутнууд хуучин виза картаараа ирэх сарын 1-ээс нийтийн тээврээр зорчих болжээ.
Харин шинэ оюутнууд оюутны холбоогоор дамжуулж картаа захиалах юм байна. Дээрх визаг Монголын оюутны холбоо “Төрийн банк”-тай хамтран хэвлүүлж байгаа аж.
Энэхүү карт дээр наах нийтийн тээврийн наалт нь нэг оюутанд зориулсан, нэг серийн дугаартай байх бөгөөд тус дугаарт оюутны овог, нэр суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дам худалдах, хуурамчаар хуулбарлах зөрчил гарахгүй юм байна.
Карт нь 10 сарын хугацаатай хэрэглэгдэх бөгөөд цаашид эрүүл мэндийн төвүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болох ажээ.
Нийгмийн толь
URL: