Хүүгээ заазуурдсан эцгийн шүүх хурал хойшиллоо

Хүүгээ заазуурдсан эцгийн шүүх хурал хойшиллоо

Төрсөн эцэгтээ заазуурдуулсан таван настай И хүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болох ёстой байсан ч хойшиллоо.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүхээс эцэг нь өмгөөлөгч аваагүй учир авах шаардлагатай гэх шалтгаанаар энэ сарын 29-ныг хүртэл хойшлуулжээ. Хүүгийн эцэг Н.Довжинсүрэнг Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгасан бөгөөд, түүнд хүүгээ байнга зодсон буюу тарчлаасан, хүйтэн мэс хэрэглэж бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос яллажээ.

Шүүхээс түүний гэм буруутайг тогтоовол 6-10 жилийн хорих ял оноох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих