Жангум Монголын үндэсний хоолыг Солонгосчуудад таниулна

Монголын үзэгчдийг сайхан сэтгэл ,тусархуу зан ,азгүйтлээрээ байлдан дагуулдаг Солонгосын олон ангит Дэ Жангум киноны гол дүр Ли Ен Э бүсгүй өчигдөр манай улсад ирлээ. Тэрбээр Солонгос STS телевизээс зохион байгуулж буй Ази орнуудын уламжлалт хоолны тухай цуврал нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахын сацуу монголын үндэсний хоолны тухай баримтат кино хийх, хооллох ёс заншил, уламжлалтай танилцах зорилгоор ийнхүү манай улсад ирээд байгаа аж. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж, олон сэтгүүлийн нүүрийг чимж байсан Ли Ен Э манай оронд хэсэг хугацаанд амьдрах бөгөөд энэ хугацаандаа монголын үндэсний хоол хийх арга, технолгод суралцаж солонгосчуудад зааж таниулах юм байна.
Б.САРАНТУЯА

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих