МУГТ П.Сэрдамба онгод тэнгэрээ залжээ
Бээжингийн олимпийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж нутаг нэгтнүүдийнхээ цөсийг хөөргөж, өөрийн авьяас чадвар, эр бяр, ур ухаанаа гайхшруулан монголынхоо нэрийг дэлхийд таниулсан хүн бол яах аргагүй МУГТ П.Сэрдамба. Түүнээс хойш буурь сууж, хүний хань, хүүхдийн эцэг болж гавьяатын амьдралд шинэхэн болон сонихон үйл явдлууд олон тохиожээ. Түүний гэргий болох сайхан бүсгүй Золзаяа нь гавьяатад хөөрхөн охин төрүүлж өгснөөр залуу хосуудын амьдралын аз жаргал улам ихээр нэмэгдсэн. Гэргий Золзаяа царай зүс, бие хаа тэгш сайхны сацуу бөөгийн онгод тэнгэрээ хүлээж авсан эгэл биш нэгэн. Лондонгийн олимпод амжилтгүй оролцож , ганзага хоосон ирсэн гавьяат маань ирснээсээ хойш эхнэрийнхээ хамт уул усанд залибрал мөргөл үйлдэн сар шахам хугацаанд тахилга хийж яваад иржээ. Түүнийг Лондонд болох олимпод явахаас өмнө онгодоо хүлээж авсан гэх бөгөөд ёс төртэй үйлийг нь дутуудуулснаас өөд үзэхгүй байгаа хэмээн мэдэмхийрэх нь ч олонтаа. Гэхдээ тэр Лондон явахаасаа өмнө ганданд тавгийн идээтэй ном хуруулаад олны дунд явж байсан. Ямартаа ч эхнэрээ даган эргэлт буцалтгүй бөөгийн шашинд орсон гавьяат тамирчин маань зан үйлийнх нь дагуу байгаль дэлхийгээ аргадаад иржээ. Үүндээ ч сэтгэл нь сэргэж хийморьтой яваа түүнийг хэр сайн бөө болсныг цаг хугацаа л харуулах биз ээ.
URL: