Шатсан захаас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/зургаа орчим сая төгрөг бэлнээр олджээ

Шатсан захаас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/зургаа орчим сая төгрөг бэлнээр олджээ

Өнгөрсөн баасан гарагт Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатаж, 300 гаруй түрээслэгчид бараа материалын хохирол амссан билээ.

Хүнсний захад гал гарсан өдрөөс эхлэн ОБЕГ-ын аврах ангиудын албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн бол ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын даргаар удирдуулсан баг хэргийн газарт үзлэг шинжилгээг хоёр өдрийн турш хийсэн юм.

Өчигдрөөс эхлэн хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн. Ингэснээр түрээслэгчдийн хохирлыг тогтоох аж.

Өнөөдрийн байдлаар эх сурвалжуудын мэдээлснээр шатсан худалдааны төвөөс цагдаагийн албан хаагчид 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/, зургаа орчим сая төгрөг бэлнээр, мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

А.Төмөрсүх


URL:

Сэтгэгдэл бичих