Шинээр элсүүлэх бүртгэл өнөөдөр эхэлнэ

Шинээр элсүүлэх бүртгэл өнөөдөр эхэлнэ

Цэцэрлэгүүд хуучин хүүхдүүдээ бүртгэж дуусаад, өнөөдрөөс шинэ хүүхдүүдээ бүртгэж эхэллээ.

Шинээр элсүүлэх бүртгэлийг нөгөөдрийг дуустал хийх юм. Орон тоо цөөн байгаа учир эцэг эхчүүд өнгөрсөн баасан гаригаас эхлэн цэцэрлэгийн хаалга сахин дугаарлаж эхэлсэн байна.
Ихэнх цэцэрлэг 40 орчим хүүхдийг шинээр авна гэж зарласан. Түүнчлэн хуучин хүүхдүүдээс бүртгүүлээгүй цөөн орон тоог цэцэрлэг бүр баасан гаригийн орой эцэг эхчүүдэд танилцуулсан юм.

Тиймээс өнөөдөр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд түрүүлж ирсэн хүмүүст дугаар тараах байдлаар бүртгэлийг хийхээр болжээ. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгүүдэд хүргүүлсэн зөвлөмжид 2011 оны есдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүүхдийг шинээр авах тухай заасан нь багагүй шүүмжлэл дагуулж байлаа.

Өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээгээр Улаанбаатар хотод 2-5 насны 99604 хүүхэд байсан бөгөөд 67433 хүүхэд цэцэрлэгт хамрагдан 32171 хүүхэд бүртгүүлж чаддаггүй гэсэн судалгаа байдаг.

Б.Уран /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих