“Нойрсч буй гүнж” хоёр сар унтжээ

Мэдрэлийн маш ховор өвчнөөр өвдсөн залуу британи бүсгүй бараг хоёр сарын туршид сэрэлгүй унтжээ. Энэ нь Клейне-Левины хам шинж буюу Нойрсч буй гүнжийн хам шинж өвчин юм. Энэ өвчнөөр дэлхийн нэг мянга орчим хүн шаналж байгаа билээ.

Голчлон өсвөр насанд үүсч бий болдог энэ өвчний үед үе үе дэндүү унтах юм уу үйл хөдөлгөөнд өөрчлөлтүүд орох шинж тэмдгүүд илэрдэг аж. Өвчтөнүүд өдрийн дийлэнхийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд босч хоол унд идээд, бие засчихаад буцаад унтдаг байна. Ийм хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй байж, бие нь сулбайж, хажиг байхаас гадна чимээ шуугиан болон гэрэлд хэт мэдрэмтгий байдаг юм. Өвчтөнүүд бие нь тавгүйрхэж байна гэж гомдол нэхдэггүй. Энэ хам шинж өвчний учир шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд ямар нэгэн эмчилгээ байхгүй гэнэ.

Лондон хотын 23 настай оршин суугч Имаарл Дюпре анх 18 насандаа энэ өвчний шинж тэмдгүүдийг үзүүлсэн байна. Гэр бүлийн нэгэн баярын дараа тэрээр нам унтаад 10 хоногийн туршид сэрээгүй гэдэг. Тэр цагаас хойш бүсгүй үе үе удаан хугацаагаар унтдаг болжээ. Айхтар өвчинд нэрвэгдсэн хэдий ч бүсгүй 2012 оны 12 дугаар сард Лондон хотын их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр төгссөн бөгөөд үүнийхээ дараагаар нам унтаад 59 хоног нойрсчээ. Ээж болон эгч нь бүсгүйг үе үе хүчээр сэрээн хооллож, бие засуулж байсан бөгөөд Имаарл буцаад унтчихдаг байв.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих