Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

baigal_baigalБайгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгалаа.

 

Жагсаалтад нийт 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж багтсан байна. Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага нь нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжин, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгаварлал багатай ногоон хөгжлийн тогтолцоог бий болгоход чиглэгдэж буй энэ үед  ийм жагсаалт батлах нь ногоон хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих