Хуваагдсан гэр бүлүүдийг ирэх сард уулзуулна
МОСКВА. /Оросын дуу хоолой/. Солонгосын (1950-1953) дайны улмаас хуваагдан, хэдэн арван жил уулзалдаагүй гэр бүлүүдийг ирэх сард уулзуулахаар хоёр Солонгос зөвшилцсөн гэж Сөүл мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, хуваагдсан гэр бүлүүдийг ирэх сарын 25-30-нд Умард Солонгосын Кымганг уулын амралтын газар уулзуулах аж.
Түр уулзуулах хөтөлбөрт хоёр талаас тус бүр 100 гэр бүлийг сонгож оролцуулахаар болсон байна.
Мөн хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээний дараагийн шатыг ирэх 11 дүгээр сард хоёр тал хийхээр болжээ.
Гурван жил тасраад байсан уг арга хэмжээг үргэлжлүүлэх гэж буй нь бэлгэдлийн шинжтэй боловч маш чухал алхам юм.
Г.Доржханд
montsame
montsame
URL: