Хятад улсад хүйсийн харьцаа алдагдаж байна

144586өаөабө 144586өаөабөЭрэгтэй хүүхдийг чухалчлан хүйсээр ялгаварлах үзлийн нөлөөний улмаар Хятад улсад урт хугацааны турш хүйсийн харьцаа ноцтой алдагдсаар ирсэн юм. Албаны бүртгэлд харуулснаар, Хятад улсад шинээр мэндэлсэн хүүхдийн хүйсний харьцаа нь 117 эрэгтэй : 100 эмэгтэйд хүрсэн байна. БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чэнь Жү 23-нд Бээжинд хэлэхдээ, Хятад улсад шинээр мэндэлсэн хүүхдийн хүйсний харьцаа хамгийн их алдагдсан ба энэхүү байдал хамгийн удаан үргэлжилсэн улс орон болж, байдал нэлээд хүнд байна гэжээ.

Өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн Хятад улсын шинээр мэндэлсэн хүүхдийн хүйсний харьцаа хэвийн үзүүлэлтээс давж, 2008 онд бүр 120.56 эрэгтэйд : 100 эмэгтэй болж хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Харин Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр хүлээн зөвшөөрч байгаа харьцаа бол 103 эрэгтэй: 100 эмэгтэй гэсэн үзүүлэлтээс 107 эрэгтэй: 100 эмэгтэй гэсэн үзүүлэлт юм. Тиймээс Хятад улсад шинээр мэндэлж байгаа хүүхдийн хүйсийн харьцаа урт хугацааны турш нэлээд ноцтой алдагдсан байна.

БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чэнь Жү 23-нд хэлэхдээ, өнөө шинээр мэндэлж байгаа хүүхдийн хүйсийн харьцааны алдагдлыг засах ажил маш хүндрэлтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Үг-1

“Хүйсийн харьцаа ихээр алдагдаж байгааг тогтоон барих эхний алхам хийсэн хэдий ч, байдал мөн маш хүндрэлтэй байна. 2010 оноос хойш, шинээр мэндэлж байгаа хүүхдийн хүйсийн харьцааны алдагдал ялимгүй багасаж, 2012 онд 117 эрэгтэй: 100 эмэгтэй гэсэн үзүүлэлт гарсан. Энэ байдлаас үзэхэд 12-р 5 жилийн төлөвлөгөөний 115 эрэгтэй: 100 эмэгтэйн үүргээ биелүүлэх нь хүндрэлтэй байна” гэжээ.

Хүйсийн харьцаа алдагдаж байгаагийн гол шалтгаан нь мөн л хүйсээр ялгаварлан эрэгтэйг чухалчилснаас болсон байна. Энэ нь эмэгтэй хүүхдийн оршин амьдрах эрхийг булаасан төдийгүй, эрчүүдэд эхнэр олдохгүй байх зэрэг нийгмийн олон асуудлыг үүсгэж байна.

Зарим хүмүүсийн төсөөлж байгаагаар, “эрэгтэй олон эмэгтэй цөөн” байгаагаас болж, 2020 он гэхэд, Хятад улсад бараг 30 сая эрчүүдэд эхнэр олдохгүй юм байна. Хятадын Ардын Их Сургуулийн Нийгэм болон Хүн амын коллежийн захирал Цүй Жэнь-ү хэлэхдээ:

“Одоогийн байдлаар олон охид эмэгтэйчүүд өөрөөсөө насаар ах эрчүүдтэй гэрлэж, харин ижил насны эрчүүдэд нь эхнэр олдохгүй болж байна. Түүнчлэн хотын залуус хөдөөний охид бүсгүйчүүлтэй гэрлэж, харин хөдөөгийн залуус нь бүр алс тосгоны амьдрал ядруу районы охидтой гэрлэх байдал илрэнэ” гэжээ.
Хүйсийн харьцааны алдагдлын хор хөнөөлийг хамгийн алс тосгоны хамгийн ядруу районы гэрлээгүй эрчүүд амсах болно. Түүнчлэн энэхүү алдагдлаас болж өндөр настны асрамжийн системд ч маш их дарамт учрах болно. Холбогдох мэргэжилтний төсөөлснөөр, ирэх 5-10 жилийн хугацаанд, шинээр мэндлэх хүүхдийн хүйсийн харьцааны алдагдлаас болсон нийгмийн асуудал ч ихсэх юм байна.

Хүн амын хүйсийн харьцааны алдагдлыг хазаарлан барихын тулд, 2011 оноос эхлэн Хятадын Хүн ам, Гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллага хамтран ноцтой шаардлагагүй бол жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх хүүхдийн хүйсийг тодруулах болон үр хөндөхийг хориглох зэрэг арга хэмжээ авч, байдлыг тогтоон барих анхны алхмыг хийсэн байна.

БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чэнь Жү хэлэхдээ, хойшид шат бүрийн засгийн газар энэ асуудалд улам их анхаарал хандуулж, ерөнхийлөн засах ажиллагааг ахиулан, байнгын чанартай механизмыг байгуулах хэрэгтэй гэжээ.

Эмэгтэй хүүхдийн оршин тогтнох орчин нөхцөлд анхаарал хандуулж, олон нийтийн хүйсийн эрх тэгш байдлыг ахиулж, шинээр мэндлэх хүүхдийн хүйсний харьцааны алдагдлыг багасгахын тулд Хятадын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо 23-ны өдөр Бээжинд “Охидын хүсэл мөрөөдөл сайн дурын ажиллагаа”-г зохион байгуулж, үүгээр дамжин амьдрал дорой бүс нутгийн эмэгтэй хүүхдэд тусгай дэмжлэг туслалцаа үзүүлж, олон нийтийн анхаарал халамжийг дайчлахыг зорьсон байна.

\Д.Х\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих