Хүнсний харшил

Тохирохгүй хоол хүнсэнд дархлааны систем хариу урвал өгч байгаа нь харшлын урвал юм. Үүний шинж тэмдгүүдэд: чонон хөрвөс яр, тууралт, ринит, астма орох бөгөөд эдгээрээс ч аюултай анафилаксын шок мөн орно.  Харшил үүсгэдэг хоол хүнсэнд самар ( газрын болон модны самар ), хясаа, жимс ( гүзээлзгэнэ ), өндөг, сүү болон бусад хоол хүнсний бүтээгдэхүүн орно.


Тэвчилгүйдэл үүсгэдэг хоол хүнс
Зарим хүмүүс хоолоо хэвийн боловсруулж чадахгүйгээс болоод дархлаа тэвчил үүсдэггүй. Глутен нь зарим хүмүүст харшил буюу дархлаа тэвчилгүйдэл үүсгэдэг. Ингэснээр 12 хуруу гэдэс гэмтэж, үүгээрээ хоол тэжээлээ шимж авч чадахгүй болдог. Энэ нь хүүхэд турах мөн гэдэс дүүрэх суулгах шинж тэмдэг өгдөг. Лактозын дархлаа тэвчилгүй хүмүүс сүү, сүүн бүтээгдэхүүнд харшил өгдөг. Учир нь лактоз задлах фермент байдаггүй.
Хүнсний нэмэлт тэжээлд мэдрэг болох нь
Зарим хүмүүс хүнсний нэмэлт тэжээл болох өнгө оруулагч, амт оруулагч гэх мэт зүйлд харшил өгдөг. Гэвч энэ нь энгийн харшилтай адилхан урвалаар явагдана.


Химийн бодист мэдрэг болох нь
Зарим хүмүүс хүнсэнд байдаг химийн бодист харшил өгдөг. Үүнд:  салицилат, амин орно.  Энэ үед толгой өвдөх, гэдэс өвдөх, аманд юм гарах, арьсаар юм туурах, бие тавгүйтэх гэх мэт шинж тэмдэг өгнө. Химийн бодист мэдрэмтгий хүмүүс нь бусад хүнсний нэмэлт тэжээлд харшил өгдөг хүмүүстэй адилхан харшил өгнө.


Тодорхой биш хариу урвал
Зарим хүмүүс гэдэс эвгүйрхэх зовиураа идсэн хоол хүнстэйгээ холбон тайлбарладаг.
Зарим хүнсний бүтээгдэхүүн толгой өвдөлтийг сэдээдэг гэж үздэг. Үүнд: шокалод, бяцлаг, вино орно.  Гэвч яаж хэрхэн сэдээдэг нь тодорхой бус байна. Эдгээр нь байгалийн гаралтай химийн бодистой нь холбоотой байж магадгүй гэж үздэг.


URL:

Сэтгэгдэл бичих