“Улаанбаатар” их дэлгүүрийн үзэсгэлэнт хатагтай

Дээдсийн хүрээлэнгийнхэн дунд бас нэгэн анхаарал татсан хатагтай олны өмнө гарч ирэв. Дэлхийн цуутай брэндүүдийг Монголд анх оруулж ирсэн “Түшиг” группын Г.Баттүшиг захирлын гэргий Мөнгөнцэцэг “Сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан, гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн мисс бүсгүй байдаг. Бизнесийн хүрээний томчуудын нэг өмнө нь Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү Г.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшиж ирээд аав, ээжийнхээ бизнесийг уламжлан, брэнд гэх нэр сураг төдий байхад Монголд тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн. Нэлээд хугацаанд ганц бие анхаарал татам залуу гэгдэж байсан түүнийг мисс бүсгүйтэй гэрлэхэд ч мөн бяцхан дуулиан дэгдэж байсан. Өдгөө тэд хоёр хүүхдийн ээж, аав болоод байгаа. “Түшиг”-ийн Баттүшиг гэсэн тодотголтой залуу захирал компани груп болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна хотын супер төвд Улаанбаатар их дэлгүүрээ нээж, дэлхийн стандартыг Улаанбаатараас мэдрүүлнэ гэсэн зорилго тавиад байгаа.  Дэрсхэн балчир хүүхэдтэй мисс бүсгүй Э.Мөнгөнцэцэг ч танхилхан гэргийн дүрээ business woman тодотголоор солиод байна. Тэрбээр Улаанбаатар их дэлгүүрийнхээ захирлаар ажиллаж байгаа. Дэлхийн нэртэй брэнд худалдаалдаг Улаанбаатар их дэлгүүрийнхэн энэ удаад алдарт Chanel –ийг Монголд анх удаа албан ёсоор худалдаалж буйгаа зарлан тунхаглалаа. Монголын дээдсийн хүрээнийхэн, урлаг соёлын оддыг цуглуулсан Chanel-ийн нээлтийн ёслолын үзэсгэлэнт захирал бүсгүй нээж, улаан тууз хайчлан, ирсэн зочидтойгоо эелдгээр мишээн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, тэр үдшийн жинхэнэ эзэн хатагтайн үүргээ гүйцэтгэж олныг бишрүүлэв. Шаргал үстэй ялдам бүсгүй дэлхийд алдартай Chanel-ийн Ази номхон далайн бүсийн захирлыг Монголдоо урин танилцуулж, зочидтойгоо эелдэг гэгч нь ярилцаж байв. Өдгөө 29 настай захирал бүсгүй Монголын хамгийн залуу захирлуудын нэг ч гэж тооцогдож болохоор, томоохон их дэлгүүр, нэртэй компанийн хувьд. Захирал бүсгүй мөн нөхрийгөө Монголын тансаг хэрэглээ брэндийн зах зээлийн загалмайлсан эцэг гэж бардамхан зарлаж байна.

А.АНУ


URL:

Сэтгэгдэл бичих