Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ манай улсад болно
Улаанбаатар хотноо 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнийг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Польш, Украин, Голланд, Беларусь зэрэг арван орны 16 тамирчин оролцож, тойргоор өрсөлдөх юм. Манай улсаас Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргал. Э.Мандахнаран, дэд мастер М.Одгэрэл нар оролцоно. Тэмцээний ерөнхий шүүгчээр Литва улсын иргэн, олон улсын шүүгч Рима Даниливичене ажиллах бол Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч Харри Оттен болон тэмцээн хариуцсан захирал Яцек Павлицки нар хүндэт зочноор уригджээ.
Ж.Болор
/Монцамэ агентлаг/
URL: