Цусны бүлгээр хоол хүнсний зохицолыг тодорхойлох

ab-baТа А бүлгийн цустай бол
Ийм бүлгийн цустай хүмүүст ихэнх төрлийн хорт хавдрын өвчлөлийн түвшин хамгийн өндөр байдаг нь олон төрлийн судалгаагаар нотлогдсон юм.

Бухимдал бол өмөн үүг төрүүлэгч
А бүлгийн цусанд “цохь эсвэл зугт” хариу урвалыг тайлагч бухимдлын даавар болох кортизол илүү бий. Гадна илрэхгүй боловч физиологийн хувьд бухимдалд өртөмтгий гэсэн үг. Архаг бухимдал хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдгийн нотолгоо тоймгүй олон байдаг.

Max, махан бүтээгдэхүүн
А бүлгийн цустай хүмүүст амьтны гаралтай уургийг боловсруулахад шаардлагатай ходоодны хүчил зарим фермент хангалтгүй байдаг. Загас болон далайн бүтээгдэхүүн нь уургийн үнэт эх булаг мөн. Амар загас /скумбрия/ хулд, тулбага, сардина зэрэг өөх тос ихтэй далайн гүн усны эсвэл цэнгэг усны загасууд Омега-3 хүчлээр баялаг байдаг. Эдгээр нь хавдрыг дарангуйлагч генүүдийн идэвхийг дээшлүүлж эсийн өсөлтийн боловсролтыг хянадаг байна.

Цагаан загас мөн ашиг тустай хоол мөн. Цацагт хяруулын мах, тахиа, өдлөөгүй тагтаа, тэмээн хяруулын мах онцгой тустай. Харин гахайн чанасан, утсан мах, хонины мах, хэрэм, үхрийн мах, тугал хурганы мах ишиг, адуу, туулай, ятуу, буга бөднө шувууны мах, тугалын элэг болон махнаас зайлсхийж яваарай.

Сүүн бүтээгдэхүүн, өндөг
А бүлгийнхэн сүүн бүтээгдэхүүнийг их биш хэмжээгээр хэрэглэнэ. Яагаад гэвэл холестерины нөлөөлөлд ихээхэн өртөмтгий учир ДНА-ийн хамгийн тохиромжтой эх үүсвэр нь загас болж өгдөг. Одоо үнээний сүүний хайлуулсан цөцгий, тараг, иогурт, ямааны сүүний бяслаг, өндөг /тахиа, нугас, галуу, бөднө/ үргэлж хэрэглэж болно. Харин цөцгийн тос, үнээний сүү, ээдэм, зайрмаг, тосгүй тараг, пахта, тосгүй цөцгий швейцарь бяслаг, түүхий сүүний бяслаг, гэрийн тараг, жимстэй мөхөөлдөс зэргээс зайлсхийж явах хэрэгтэй.

Ургамлын тос
А бүлгийн цустанууд Омега бүлгийн тосны хүчил /маалингын тос г.м/ ханаагүй тосны хүчил агуулсан /чидун жимс г.м/ хэрэглэх нь ашиг тустай. Гэвч маалинга болон хулууны үрийн тосонд /ALA/ альфа линолийн хүчил их учир түрүү булчирхайн хорт хавдарт өртөмтгий эрэгтэйчүүдэд аюултай байж болох талтай. Эрэгтэйчүүдийн хувьд грек самрын тос маалингын тосыг илүүд үзэх учиртай. Чидун жимсний тос зөвхөн хорт хавдрын эсрэг бус зүрх судсанд сайн нөлөөтэй хүнс болно. Харин шар буурцагны шош онцгой тустай. Нэг удаагийн хэмжээ нэг хоолны халбага.

Үр тариа
А бүлгийн цустай хүмүүс үр тарианы бүтээгдэхүүн бага зэрэг хэрэглэх зохимжтой. Хорт хавдраар өвчилсөн бол улаан буудайг хэрэглэхээ хязгаарлах, эсвэл огт татгалзвал зохино. Буудайн үрийг бутлах соёолуулах замаар лектинийг зайлуулж болно. Соёолсон улаан буудай хорт хавдрын эсрэг олон бодис агуулдаг. Гагадай / ширица/-г хоолны цэсэнд заавал оруулж бай. Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг бодис бий. Нэг удаагийн хэмжээ хуурайгаар нэг аяга үр эсвэл гоймон, нэг сам боорцог, 2 зүсэм талх.

Хүнсний ногоо
Брокколийн байцаа, сармис, сонгино, бууцай, навчит манжин, өсгөвөрлөдөг цагаан мөөг онцгой ашиг тустай. Бөөрөнхий байцаа, баклажан, төмс, амтат төмс, чидун жимс /грек, испани хар/ амтат чинжүү /бүх зүйлийн/ гишүүнэ, улаан лооль зэргээс зайлсхийж яваарай.

Жимс жимсгэнэ, шүүс
Үхэр бөөрөлзгөнө, нэрс, интоор сайн. Нэг удаагийн хэмжээ нэг аяга. Онцгой ач тустай нь: тарвас, интоор, нэрс, инжир гүйлс, банана цангис, лимон, чавга /дурын/ хар чавга идвэл тустай. Авокадо, ази лийр, усан үзэм, анар, лийр, гуава, испани гуа, киви, тошлог үргэлж хэрэглэж болно. Амтат жүрж, гадил, наргилийн жимс, манго, мандарин зэргээс зайлсхийж яваарай.

Өвсөн цай
А бүлгийн цустай хүмүүст өвсөн цай онцгой тустай. Балжингарма ургамал /ромашка/ апигенан мэтийн хорт хавдрын эсрэг идэвхит бодис агуулдаг. Цагаан гаа, яншуй зэргийн эфирийн тос хавдрын ургалтыг сааруулдаг. Багваахай цэцгийн навчинд цээжний булчирхайн хавдрын ургах явцыг хориглодог бодис буй. Үнэрт ногоо /базилик/ хүн орхоодой, том даливс, багваахай, хамба шарилж чирэг онцгой тустай. Харин цөцгийн тос, үнээний сүү, ээдэм, зайрмаг, тосгүй тараг, пахта, тосгүй цөцгий швейцарь бяслаг, түүхий сүүний бяслаг, гэрийн тараг, жимстэй мөхөөлдөс зэргээс зайлсхийж явах хэрэгтэй.

Бусад ундаа
А бүлгийн цустай хүмүүс хааяа нэг аяга дарс уухад гэмгүй. Ногоон цай эрүүлжих хөтөлбөрийн чухал хэсэг мөн. Өдөрт нэг аяга кофе ууж болно. Хийжүүлсэн ундаа, /кола/, ликер, пиво хар цай /ердийн ба кофейнгүй/ эдгээрээс зайлсхийж яваарай.

Дасгал бясалгал
Тогтмол биеийн хүчний дасгалаас гадна хатха ёог, тайзи чун, алхалт мэт хөнгөхөн дасгал заавал хийж байгаарай. Хатха ёог бол сэтгэл бухимдалтай тэмцэх гол арга юм. Тайзи чун сэтгэл санааг өөдрөг болгож цусны даралтыг бууруулан сэтгэл бухимдлыг арилгадаг. Эдгээрийг долоо хоногт 3-4 удаа 40-50 минут хийнэ. Цэвэр агаарт тайван нөхцөлд хурдан алхах нь агаарын дасгал болно. /45 минут/

В бүлгийн цустай бол
Энэ бүлгийн цустай хүмүүс хорт авдраар өвчлөх эрсдэл бага. Байгаль эдгээр хүмүүст тэнцвэржсэн дархлааны тогтолцоо хайрлажээ. Хэрэв өвчин туслаа ч гэсэн төгсгөл нь тааламжтай байдаг байна.

Сэтгэл бухимдал
В бүлгийхний хувьд сул тал нь гэвэл сэтгэл бухимдлын дааврыг илүү ялгаруулах хандлагатай. Иймд түгшүүр сэтгэл гутралтайгаа тэмцэх нь чухал. Унтах, сэрүүн байх хэвийн хэмнэлээ тогтоож чадваас цусан дахь кортизолын төрлийн дааврын төвшин буурна. Өдрийн турш хамгийн багаар гэхэд хоёр удаа хорин минутын бүрэн тайвширах завсарлага хийж байгаарай. Унтахаасаа өмнө тайвшрах завсарлага, биеийн тогтмол дасгал хийх замаар нойрны хямралтай тэмцээрэй. Унтахын өмнө хөнгөн зууш идвэл цусан дахь саахар нэмэгдэж нойр сайжирна. В бүлгийн цустай хүмүүст хорт хавдрын эсрэг онцгой ач тустай бүтээгдэхүүн:

Йогурт, одос үхрийн сүүнээс хайлуулсан цөцгийн тос, тараг болно. Хүйтэн усны өөх тосоор баялаг загас, маалингын үрийн тос, грек самар, өсгөвөрлөсөн мөөг, согино, бөөрөнхий байцаа, брюсель байцаа, өнгөт байцаа, броккол сармис, тарвас, улаан греип жимс, усан үзмийн шүүс, жекфрут /халуун орны ногоо/, гуава, өмхий ховол болно.

Max, шувууны мах
В бүлгийн цустай хүмүүсийн биед амьтны гаралтай уураг үр дүнтэй шингэдэг боловч зарим нэг хязгаарлалт байдаг. Тахианы булчин гэдэс дотор В бүлгийн цусанд хортой галектин хэмээх наалдуулагч байдаг учраас энэ бүлгийн цустай хүмүүст хэрэглэхийг хорьдог. Харин хяруулын мах галектин агуулдаггүй учир орлуулж болно. Харин хурга, хонины мах үндсэн хоол мөн. В бүлгийн цусны хорт хавдартай тэмцэхэд онцгой ач тустай туслагч нь хурга, ишиг хонины мах болдог байна. Мөн туулай, бугын мах байж болно. Үхрийн мах, цацагт хяруул, тугалын элэг, мах, гургуул адууны мах үргэлж хэрэглэж болно. Харин гахайн утсан чанасан мах, шорвог мах, хэрэм, галуу, ятуу, бөднө нугас, ятуу, мэлхийний мах хэрэглэхийн хориглоно. Загаснаас хар амар, сагамхай, хулд, сардина, хилэмний түрс, залуу цурхай далайн алганы мах идэж болно. Нядмар, нялаахай, могой загас, дун хорхой хэрэглэж үл болно.

Сүүн бүтээгдэхүүн өнцөг
Йогурт, тараг мэт эсгэлэн бүтээгдэхүүн В бүлгийн цустай хүмүүст хорт хавдрын эсрэг шинж үзүүлж зохимж сайтай. Эсгэлэн сүү бүтээгдэхүүнд агуулагдах сүүн хүчлийн бактер бүдүүн болон шулуун гэдэс, сүүний булчирхайн хорт хавдраас хамгаалж болох талтай.

Ургамлын тос
Чидун жимсний тос нэн зохимжтой. Бас маалингын үрийн тос, грек самрын тос сагамхай загасны элэг тустай.

Emch.mn


URL:

Сэтгэгдэл бичих