З.Энхболд: Цаашдаа хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн цэвэр бохирын шийдэлд улсын төсвөөс мөнгө зарцуулах хэрэгтэй

527-1377239321zurag21-р зууны энэ цаг үед гадаа 00-той цэцэрлэг, сургууль нийслэл хотод байсаар байгаа. Үүнийг шийдэх шийдлийг ”Атмор” компанийхан нэвтрүүлжээ. Тус компани байгаль экологид ээлтэй дэлхийн дэвшилтэд технологийг Монголдоо нэвтрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал руу анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Үүний нэг жишээ нь тус компани  боловсролын салбар, тэр дундаа нийслэлийн захын гэр хорооллын зарим сургуулиудын ОО-ын асуудлыг нь төвлөрсөн бус аргаар шийдвэрлэж байгаа явдал юм. Тэд энэ удаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороонд байрладаг 49-р сургуулийн бохирын асуудлыг шийдэхээр ажиллаж юм байна.
   УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай танилцах үеэрээ тус компаний энэхүү дэвшилтэт технологийг газар дээр нь үзэж сонирхон нийслэлийн цэвэр, бохирын шугамтай холбогдоогүй байсан ЕБС-ыг төвлөрсөн бус цэвэр бохирын шийдлээр шийдэж буйг зөв зүйтэй ажил болсныг онцолсон.
Мөн Улаанбаатар хотын гэр хороолол дахь 26 сургуулийн цэвэр, бохирын асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болсныг онцолсон. Цаашдаа хөдөөгийн сургуулиудыг мөн ийм аргаар шийдэх, энэ ажилд зориулан улсын төсвөөс зохих мөнгө хөрөнгө зарцуулах хэрэгтэй гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм.
  Улаанбаатар хотын захын хорооллын сургуулиудын 00 ачааллаа даадаггүйгээс бага ангийн сурагчид нь боловсон 00-оор үйлчлүүлж, харин бусад ангийнхан  нь гадаа байдаг 00-доо ордог байна.
Тиймээс АТМОР компани Хайлаастын 49 дугаар сургуулийн ОО-ын асуудлыг шийдвэрлэснээр хүүхдүүд орчин үеийн боловсон ОО-д үйлчлүүлэхээс гадна элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрджээ.
УИХ-ын дарга З.Энхболд энэхүү шинэ дэвшилтэд технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэхэд төрөөс анхаарч зохих хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм гэдгийг онцолж байлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих