ТА САЯТАН БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?
Хүн бүр баяжихыг хүсдэг. Гэхдээ баян болохыг л хүсч байгаа бол зөвхөн ажилла, хөдөлмөрлө, хөдөл хэмээн дэлхийн санхүүгийн зах зээлд тэргүүлэгчид танд зөвлөдөг. Үүний хүчээр л олон саятан төрсөн юм. Санхүүгийн зах зээлд амжилттай байгаа зарим саятны зөвлөгөөг хүргэе.
Жорж Клейсон:
Хэрвээ арван мөнгө олбол есийг нь зарлагад. Сэтгэл хангалуун байж чадахын тулд байнга авах зүйлээ төлөвлө. Төлөвлөснөөс давуулахгүй байхыг хичээж, арваас арав биш ес, түүнээс бага гэж бод. Та цалингаа аваад аравны нэгийг нь заавал цааш хийж бай. Энэ мөнгийг аваагүй гээд л бодчих. Та бодоод үз дээ. Хэрвээ сард 200 ам.долларын цалин авдаг бол 180-ыг нь хэрэгцээндээ зарцуул. Сард 20 ам. долларыг нь хэмнээд байвал жилд 240 ам доллар болно. Баяр хүргэе. Та саятан болох анхны алхмаа хийлээ.
Брайн Трейс
Өөртөө чухал гэж бодоод худалдан авахаар зэхэж байгаа зүйлээ 7 хоног болвол сараа хойшлуул. Бодох хугацаа урт байх тусал гаргах шийдвэр оновчтой байх болно. Мөн цаг хожно. Өөрөөр хэлбэл худалдан авахаасаа өмнө маш сайн бодож байж болох хувилбар бүрийг тооц. Та автомашин худалдан авлаа гэж бодъё. Захын автосалон руу ороод өөртөө сайхан харагдасныг л авах гэж яарах хэрэгтэй. Автомашины зах бусад худалдааны төвүүдээр яв. Интернетээр хай. Магадгүй удахгүй баяр наадам тохиож хямдрал зарлах гэж байгаа бол тэвчээртэй хүлээ. 5-10 хувийн хямдрал зарлах байсан нь ч бага гэж бүү гол.
Адам Жексон
Та мөнгөний төлөө биш мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой. Мэдээж хүн бүх л амьдарлынхаа туршид мөнгө л олох гэж хөдөлмөрлөдөг. Гэхдээ өвөөгийнхөө энэ үзэл суртлаас салах цаг болсон. Та хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгө зүгээр л орон доогуур хэвтэж байх ёсгүй. Тэр бас эргээд таны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө мөнгөө хөдөлгөх хамгийн амархан арга бол банкинд хадгалах. Хэдийгээр жилийн хүү тийм өндөр биш ч танд хөөрхөн орлого болно. Хувьцаа, үнэт цаам болгох гэх мэт мөнгийг хөдөлгөх олон арга бий.
Роберт Кийосаки
Санхүүгийн технилоги, дэлхийн зах зээл байнга өөрчлөгдөж байдаг. Хэрвээ та санхүүгийн энэ бүх өөрчлөлтийг тун хурдан мэдэрч, хүлээж аваад ашиглаж чадвал богино хугацаанд баяжих боломжтой. Хэрвээ та зах зээлийг мэдэрч байхыг хүсвэл мэдээлэлд байнга ойрхон бай. Хэзээ ч бүү хоцор. Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлтэй холбоотой веб хуудас, сонин сэтгүүлийг залхууралгүй уншиж байгаарай. Танд санал болгож байгаа шинэ бүхнийг анхааралтай уншиж судал. Үргэлж санхүүгийн давлагаанд хамт хөвж байгаарай. Амжилт олно гэдэгтээ итгэ.
URL: