5500 орчим түрээслэгч ажилладаг байжээ

Нарантуул олон улсын худалдааны төвийн шатсан захад худалдаа эрхэлж, цайны газар ажиллуулдаг  5500 орчим түрээслэгч байдаг юм байна.

Түүнээс гадна хэдэн жилийн өмнө Бөмбөгөр худалдааны төв шатахад эд бараагаа галд алдаж байсан хүмүүс ч байгаа аж. Түүнээс гадна тус зах доторх павильонд худалдаа хийдэг хүмүүсээс  зарим нь орлогоо үлдээгээд явдаг байсан гэнэ.
Нарантуул олон улсын худалдааны төвд өнөөдөр өглөө 06.10 цагийн үед гал гарсан юм.  Галын газар онцгой байдлын, цагдаагийн гээд 500 гаруй албан хаагч ажиллаж байна.

 Ч.Ариунболд

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих