МАХН-ын гишүүд Дээд шүүх дээр улс төрийн суулт зарлалаа
МАХН-ын нэрийг бүртгэж авахыг Улсын дээд шүүхээс шаардлаа. Монголын ард түмний их хуралдай Улаанбаатар хотод
4 дэхь хоногтоо үргэлжилж байна. Хуралдайд оролцож байгаа төлөөлөгчид өнөөдөр МАХН-ын нэрийг бүртгэж авахыг УИХ-ын дээд шүүхээс шаардаж хандлаа. Тэд их хуралдайгаас гаргасан шаадлагыг дээд шүүхийн удирдлагад гардуулж шаардлагынхаа хариуг авах гэсэн боловч дээд шүүхийн удирдлага гарч ирсэнгүй. Иймээс тэднийг гарч ирж уулзтал улс төрийн суулт зарлаж байна. МАХН нэрийн дор эвлэлдэн нэгдсэн 20 гаруй мянган гишүүн Улсын дээд шүүхэд МАХН нэрийг авах хүсэлтээ гаргаад 2 сар болж байгаа ч улсын дээд шүүх өдий хүртэл хариу өгөөгүй байгаа юм. МАН нэрийг 2 хоногт өгсөнтэй харьцуулахад дээд шүүх энэ удаад асуудалд хойрго хандаж байгаа учраас МАХН-ын гишүүд улсын дээд шүүхийг эрх баригчдын нөлөөнд автсан гэж үзэж шаардлага хүргүүлж байна. Улсын дээд шүүхийг хуулийн дагуу шударгаар ажиллахыг сануулсан шаадлагаа гардуулж өгөхөөр өнөөдөр өглөө 10 цаг 30 минутад МАХН-ын гишүүд дээд шүүх дээр ирсэн ч дээд шүүхийн дарга эзэнгүй, хариуцсан шүүгч нь ажилтай гэдэг шалтгаанаар гарч ирсэнгүй.
Бүтэн цаг хүлээгээд улсын дээд шүүхийн удирдлага гарч ирээгүй учраас МАХН-ын гишүүд энд үлдэж шаардлагаа гардуулж өгтөл улс төрийн суулт зарлахаар боллоо. МАХН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд мөн энэ шаардлагаа гардуулж өгнө. Харин Сүхбаатарын талбайд их хуралдайн арга хэмжээ үргэлжилж байна.
tv9
URL: