Давс их идэхийн сөрөг тал

salt788Давс нь хүний амьдралын дутагдаж болошгүй хүнсний зүйл боловч хэтэрхий их идэх юм бол бие цогцод муугаар нөлөөлдөг байна. Насанд хүрэгсэд өдөр бүрийн давс идэх хэмжээгээ 6 граммаас давуулахгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгож байхад Хятад улсын хүн ардууд харин давс чангатай хоол иддэг зуршлын улмаар олонх хүмүүсийн давс идэх хэмжээ нь 6 г-аас хэтэрч, цаашилбал 20 г-аас ч давж байгаа юм байна.
Давс их идэх нь доорх хэдэн зүйлийн өвчинтэй нягт холбоотой байгааг шинжлэх ухааны судалгаа шинжилгээ харуулж байна.
1. Цусны даралт өндөр болох: Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнийн дүнгээс үзвэл, дийлэнх мэргэжилтэд нь давсыг цусны даралт өндөр болохыг “Түргэтгэг эм” гэж хэлж байна. Кали ихтэй хүнсний зүйл нь цусны даралт нэмэгдэхийг зохих хэмжээгээр хориглох үйлдэлтэй юм, иймээс давс чангатай хоол иддэг хүмүүс кали ихтэй хүнсний зүйл идэхийн зэрэгцээ буурцгийн зүйл, төмс, амтат төмс, лууван, хуасан, мөөг, далайн ургамал, чин цай ногоо, лаан чавга, банана, алим, загасны төрлийн зүйл зэргийг идэж байхад илүүдэхгүй юм.
2. Өмөн үүд нэрвэгдэх:  амьтанд хийсэн туршилтууд болон хүний биеийн дархлааны судалгаанаас үзвэл, хүний биед давс уусан шингэх хэмжээ нь нэмэгдэхийн хэрээр, ходоодны өмөн үү, улаан хоолойн өмөн үү, давсангийн өмөн үүд нэрвэгдэх хэмжээ нь ч нэмэгддэг байна гэжээ. Япончуудын ходоодны өмөн үүд нэрвэгдэх хэмжээ их байгаа нь тэд давс чангатай хүнсний зүйл идэх дуртай байдагтай нь холбоотой байгааг судалгааны дүн харуулж байна. Үүний шалтгаан нь хоолны давс ходоодны нялцгай бүрхэвчийг шархлуулж, ходоодны нялцгай бүрхэвчийг өмөн үүд амархан нэрвэгдүүлэх бодисын дайралтад учруулж байгаа тул юм.
3. Яс зөөлрөхөд хүргэх: Амьтанд хийсэн туршилтаас үзвэл, хулганад давс чангатай хүнсний зүйлийг нэг жил идүүлсний дараа, түүний ясны нягтшлийн хэмжээ нь 50%-иар буурсан байна. Хүнд хийсэн туршилтаас үзвэл, давс чангатай хоол идэх нь хүний бие дэх кальцыг шээсээр нь дамжуулан ихээр гадагшлуулдаг болохоор яс нь амархан зөөлөрч, амархан хугарах болгодог байна. Харин кали ихтэй хүнсний зүйл идэх нь кальцын шээсээр гадагшлахыг илэрхий хэмжээгээр бууруулдаг байна, иймээс хүмүүс кали элбэгтэй хүнсний зүйл идэх нь яс зөөлрөхөөс урьдчилан сэргийлэх сайн арга юм.
4. Ханиад хүрэх: Ханиад нь өвчний вирус болон нян бактерийн халдвараас үүсдэг боловч Америкийн нэг судалгааны дүнгээс үзвэл, давс чангатай хоол их иддэг хүн амархан ханиад хүрч байна, үүний шалтгаан нь хэт шорвог хоол идсэнээс болоод амьсгалын замын эсийн ажиллагаанд муугаар нөлөөлж, өвчин дарах чадлыг нь бууруулж байгаа тул юм. Давс их идэх нь бас шүлсийг багасгаж, амны хөндий дэх бактери уусгадаг энзимийг цөөрүүлж, амьсгалын зам үгдрэх тохиолыг нэмэгдүүлдэг байна.

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих