Н.Болдбаатар: Энэ жил 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ

p182iiiu2t12p21tbqotm1dt7aeq1Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамжийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн сургуулиуд сурагчдаа нэгдсэн унаагаар тээвэрлэж эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчдын нэгдсэн автобусны үйлчилгээний талаар нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.БОЛДБААТАР-аас тодрууллаа.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахтай холбогдуулан сургуулийн сурагчдыг автобусаар тээвэрлэдэг болсон. Шинэ хичээлийн жилд энэ ажил үргэлжлэх үү,  хичнээн сургууль хамрагдах  вэ?
Энэ хичээлийн жилд нийслэлийн 5 дүүргийн 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ. Нийслэлийн Боловсролын газарт ирсэн судалгаагаар нийт 97 автобусаар 2 997 сурагч үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан дүн байна. Замын хэт ачаалал ихтэй бүсэд байрладаг 1-р сургууль, “Сант” сургуулиуд өнгөрсөн жил сурагчдын автобус явуулалгүй хичээлийн жил дуусгасан. Харин энэ хичээлийн жилээс сурагчдын автобусаар үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар манай газарт сурагчдаа автобусаар зөөх Ерөнхий боловсролын 30 сургуулийн хүсэлт ирсэн. Бид хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь хүргэсэн байгаа.
Сургуулийн автобусны хүрэлцээ,  төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Сургууль бүр харилцан адилгүй, сурагчдынхаа тооноос хамаараад хичнээн автобус явуулахаа шийддэг. Төлбөрийн хувьд хувийн хэвшлийн сургуулиуд сургалтын төлбөртөө шингээдэг бол зарим сургуулиуд эцэг эхчүүдтэй харилцан тохиролцож, сар бүр авдаг. Энэ нь сургуулийн дотоод асуудлаар шийдэгдэх асуудал юм. Хичээлийн жил эхэлсний дараагаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сурагчдын автобусаар үйлчлэх сургуулиуд нэмэгдэнэ.
Сурагчдын автобусаар үйлчлэх шаардлагатай боловч хэрэгжүүлэхгүй байгаа сургуулиудад ямар арга хэмжээ авах вэ?
Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр албан даалгавар гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын захирлуудад хүргүүлсэн. Албан даалгаварт 2013 оны 8-р сарын 25-аас эхлэн сургуулийн   сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг өгсөн байгаа. Захирамжийн заалтыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан албан тушаалтнуудад холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно. Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэснээр  сургуулийн орчинд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл багасах, цаг хэмнэх ач холбогдолтойгоос гадна эдийн засагт ч үр ашигтай юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих