Гадаад валютын арилжаанд зарцуулах юанийн нөөц дараалан хоёр сар буурчээ

ima025858285Өчигдөр \8-р сарын 20\ Хятадын төв банк тоо баримт нийтлэхдээ, 7-р сарын эцсээр банк санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжаанд зарцуулах юанийн үлдэгдэл нөөц 27 триллион 364 тэрбум 272 сая юань байгаа нь 6-р сарын эцэстэй харьцуулахад 24 тэрбум 474 сая юаниар багассан байна. Ингэснээр дараалан 2 сар буурсан үзүүлэлт гарчээ.

Энэ оны 7-р сард Хятад улсын импорт, экспортын худалдаа илт сайжирч, юанийн ханш тогтвортой, 1-7-р саруудад гадаад валютын арилжаанд зарцуулах юанийн шинээр нэмэгдсэн нөөц нь 1 триллион 510 тэрбум юаньд хүрч, сар тутамд 215 тэрбум 800 саяар нэмэгдсэн аж.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих