Цагдаа ард түмнийг хагаралдуулах бодлого явуулж байна

Монгол улсын 4 нам 20 хөдөлгөөний нэгдсэн Эх орон тусгаар тогтнол шударга ёс хөдөлгөөнөөс санаачилсан бүх ард

түмний их хуралдайг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хөдөлгөөний нэгээхэн хэсэг болсон МАХН-ын түр штабын байрыг өнөөдөр өглөө 10 цаг 30 минутын үед цагдаа нар бүсэлсэн хэрэг гарлаа. Өнөөдөр өглөө их хуралдайн үйл ажиллагааг хэрхэн явуулах,  хөдөө орон нутгаас нэмэгдэн ирж байгаа төлөөлөгчдийг бүртгэх зэрэг ажил хийгдэж байсан МАХН-ын байрыг цагдаа  бүсэллээ. Тэд бүгд гар буу зүүсэн байсан юм. Гэхдээ  тэд ямар нэгэн улс төрийн зорилгоор ирээгүй зөвхөн нэгдэх гэтэл зам бөглөөтэй байсан тул энд жагсахаас өөр аргагүй байсан гэсэн тайлбарыг хийсэн юм.

Цагдаа нар Эх орон тусгаар тогтнол шударга ёс хөдөлгөөний үйл ажиллагаанд  2  ч удаа анги нэгдэх нэрийн доор ийнхүү үймээн үүсгэж байна. Өмнө нь Бүх ард түмний их хуралдайг УБ паласт хийх үеэр мөн хөдөлгөөнт эргүүлийнхэн автын оношилгоонд орох гэж байгаа гэсэн тайлбартайгаар анги нэтгэлээрээ жагсаж байсан юм.  Энэ нь цагдаа нарын сүр хүчээр ард түмнийг айлгах гэсэн явуургүй арга гэж иргэд ярьж  байлаа. Цагдаа нар дур мэдэн буу зэвсэг агсан ирээгүй гэж үзсэн иргэд хэн тэдэнд тушаал өгсөн талаар тайлбар авахыг шаардаж, цагдаагийн машиныг явуулахгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Харин үдээс хойш цагдаа нараа авъя гэж ирсэн цагдаагийн хурандаа бидэнд  сум байтугай ч буу байхгүй гэж байлаа.  Ер нь цагдаа ард түмний дунд яс хаях нь хэнд ашигтай  гэвэл тэдэнд тушаал өгч байгаа албан тушаалтнуудад ашигтай. Цагдаа нар бол зөвхөн ажлаа хийж, үүргээ биелүүлж яваа хүмүүс. Гэтэл хэн гэдэг дарга   7-р сарын 1-ны өдөр шиг үймээн самуун гаргахыг хүсэж байгааг иргэд мэдэхийг хүсэж байна. Өнөөдөр үнэн хэрэгтээ ард түмэн ч цагдаа нар ч тэрхүү хар өдрийн үйл явдлыг давтахыг хүсэхгүй байна. Ийм байхад эрхийг нь гартаа атгасан мэдэлтнүүд энэ мэт явуургүй байдлаа зогсоогоочээ гэж иргэд хүсэж байлаа.

tv9


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих