Ц.Ариунболд: Дугаарын хязгаарлалтыг ирэх сараас зогсоох талаар яригдсан

07384d3465cdee8dbigАвтомашины улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргаашаас эхэлнэ.

Нийслэлийн замын цагдаагийн газрын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Ц.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Маргаашаас автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэлнэ. Иргэд аль өдрүүдэд хөдөлгөөнд оролцох боломжгүй талаар төөрөгдөөд байх шиг байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар хичээлийн шинэ жилийг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар дээрх зохицуулалтыг хийхээр манай ажилчид бэлтгэлээ хангаж байна. Зохицуулалтыг тодруулбал, маргаашаас буюу 24, 26, 28, 30-нд тэгш тоотой, харин үлдсэн өдрүүдэд сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцохгүй.

-Аль замуудаар хүчинтэй вэ?

-Энхтайваны өргөн чөлөө буюу Чулуун овооны нохойтой хөшөөний уулзвараас Сонгино хайрхан дүүрэг Таван шарын буудал хүртэл, Чингэлтэй дүүрэг Долоон буудлын эцэс, Сонгинохайрхан дүүрэг Нисэхийн цагаан хаалганаас дотогш дээрх хязгаарлалт хамаарна. Эдгээр замаар найман хоногийн турш 07.00-21.00 цагт зөвшөөрөгдсөн автомашинууд явна. Одоогоор нийслэлийн 20 орчим цэгт замын ажил үргэлжилж байна. Замын ажил дууссаны дараа улсын дугаарын хязгаарлалтыг зогсоох талаар яригдаж байгаа.

-Энэ хугацаанд улсын дугаараа солих тохиолдол багагүй гарах байх. Ямар арга хэмжээ авах вэ. Замын хөдөлгөөний зөрчлийг камерын тусламжтайгаар илрүүлж байгаа журмын хэрэгжилт хэр байна?

-Улсын дугаараа солих зөрчлийг Захиргааны тухай хуулиар зохицуулж, мөнгөн торгууль болон жолооны эрхийг хасах зэргээр шийтгэнэ. Энэ сарын 1-нээс эхэлсэн замын хөдөлгөөний зөрчлийг камераар хянах журмын дагуу одоогоор 10 мянга орчим зөрчил илрүүлээд байгаа. Тухайн зөрчлийг жолооч нарт хаягаар нь хүргүүлж байгаа.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих