Үхсэний чинь эх орон…надад хамаагүй

527-1377133714zuragНэг өдөр хулгана фермийн эзэн хулганы хавх тавихыг харав. Тэгээд тахиа, хонь, үхэр гуравт энэ тухай хэлжээ. Гэвч тэд бүгдээрээ: Хулганы хавх бол чиний асуудал, энэ бидэнд огтхон ч хамаагүй гэж хариулцгаав.
Хэсэгхэн хугацааны дараа хулганы хавханд могой орж фермийн эзний эхнэрийг хатгачихжээ. Эхнэрээ эмчлэхийг оролдож тахиагаар шөл хийж өгөв. Дараа нь хонийг төхөөрч өвчтөнийг эргэж ирсэн хамаатан саднаа хооллов. Тэгээд эцэст нь талийгаачийг нэр төртэй үдэн,оршуулганд ирсэн зочдодүхэрээ гаргаж махаар нь дайлав.
Энэ бүхнийг хананы нүхнээс хулгана ажиглан, өөрт нь хамаагүй гэх зүйлсийн тухай бодож байлаа.
Өнөөдөр Монголд энд төрж өсөөгүй мэт хар элэгтэй болсон, энэ улс орны асуудал надад огт хамаагүй би болон миний ойр дотно болж байвал гэсэн хар амиа бодсон, сарын цалин орлогоо аваад өөрийгөө бол болгочихдог . Бусад нь хэлнэ биз энэ эх орон надад ямар хамаа байна гэсэн бодолтой өчүүхэн жижиг,мунхаг хулчгар хүмүүсийн бөөгнөрөл их болжээ.
Би цаг хугацаа бүхнийг харуулнаа гээд цэцэрхээд сууж бол чадна. Гэхдээ бид цаг хугацаанд захирагдаж, өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгнээс өөрийгөө чөлөөлж, алс хэтийг хардаг байх хэрэгтэй. Гэтэл ирээдүй үнэхээр болохоо байж байгааг бүгд мэдэж байгаа.
Хэсэг цаг хугацааны дараа ихэнх зүйлс тодорхой болно. Даанч тэр үед эх орныг минь сүйдэлсэн гамшиг хэр хэмжээнээсээ хэтэрсэн байх вий. Ирээдүй үеийн залуусынхаа өмнөөс нүд халтиран, ямар хүнд дарамт ирэх вий гэдэгт түгшин. Тэдэнд юу гэж хэлнээ гэж санаа зовж, сэтгэл өвдөж мөн ичиж байна.
Яагаад юу ч хийгээгүй хүлцэнгүй байсан бэ, илт буруу зүйлийг мэдсээр байж тэмцээгүй вэ гэхэд. Би гадаад явж юм үзэн, идсэн хоолоо гайхуулан зургаа даруулж байхад. Эсвэл өөрийгөө зугаацууланамиа бодож амарч явахад, эсвэл гөлөлзөж айж байгаад чадаагүй гэх үү?
Чамд одоо нөлөөлөхгүй байгаа зүйл, дараа нь толгой руу чинь цохих болно гэсэн. Дээр өгүүлсэн түүхийг үргэлж санаарай.
Ч.Өрлөг

URL:

Сэтгэгдэл бичих