Сайн байцгаана уу? Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе!
Энэ биеийг минь тээж төрүүлсэн ч, эгнэгт хамтдаа амьдрах хувь дутсан ижийнхээ захидлыг тоосонд дарагдсан чемоданд хийгээд мартсан байжээ. Өдөр бүр ээжийнхээ өвчиндөө шаналж байхдаа арай ядан бичсэн захидлын хэдхэн мөрийг санаж байх гэж өнөөдөр ийнхүү гаргалаа. Нэг ой дөнгөж хүрсэн намайг орхиод бурханы оронд явж байгаадаа ижий минь хичнээн их шаналж байсан бол…
Өнөөдөр би 26 нас хүрсэн ч ижийнхээ захисанаар аав, ахан дүүс, олон түмэндээ ач тустай, эх орондоо ихийг бүтээгч иргэн болж чадаагүй л явна…
Энэ өдрөөс хойш таныхаа захиасыг өдөр бүр уншиж биелүүлэхийн тулд цаг ямагт хичээх болноо ээжээ…
Зүрх сэтгэлд минь мөнхөрсөн ижий таньдаа охиноос нь…
URL: