Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Төвийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ . Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 8 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн ихэнх нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд Алтайн уулсаар, 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 26-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө7-12 градус, өдөртөө22-27 градус дулаан байна.26-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

URL:

Сэтгэгдэл бичих