Орчин үеийн оношлогооны төвийн нээлт
УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2010 оноос хойш БНСУ-ын Вонгуаны их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эмч, сувилагч, ажилтан харилцан сургах, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх, хүнд хагалгааг үнэ төлбөргүй / хөнгөлттэй/ хийх зэргийг тусган ажилласаар байгаа ба нийт 15 эмч, сувилагч сургаж, 800 орчим сая төгрөгний тоног төхөөрөмжийн туслалцааг тус эмнэлэгээс бидэнд үзүүлсэн. УБТЗ-ын Төв эмнэлэг дээр шинэ эмчилгээний арга, технологийг нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын Вонгуаны их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан орчин үеийн оношлогооны төвийн нээлтээ хийх гэж байна.
URL: