Сайхан гар эмэгтэй хүнийг чимдэг
Эрчүүд хүүхнүүдийг тал бүрээс нь шинжих дуртай. Хүүхнүүдэд ч шинжүүлэх юм их бий. Жишээ нь, хөл гар, бэлхүүс ташаа, хөх цээж, царай зүс, үс гэзэг гээд. Гэхдээ ихэнх эрчүүд эмэгтэй хүний гоо сайхныг гар хуруугаар чинь шинждэг болох нь батлагдсан аж.
Тэгэхээр хүүхнүүд маань гар хуруугаа арчилж тордож байхгүй бол болохгүй нь. Маск зөвхөн нүүрэнд ч бус гаранд зайлшгүй хэрэгтэй. Өнгөлөг гартай байхын тулд яах ёстой вэ?
Нэгэн гайхамшигтай жорыг танилцуулъя.
-Цайны хоёр халбага гашилсан сүү, нэг ширхэг өндөгний цагааныг лимоны шүүстэй хольж уг холимгийг гартаа түрхээд хөвөн даавуун бээлий өмсч унтаарай. Үр дүн нь гайхалтай мэдрэгдэх болно. Гар хумсан дээрх толбыг лимоны тусламжтайгаар арилгаж болдог. Үүний тулд гараа сайтар савандаж угаасны дараа лимоны зүсмэлээр арчдаг. Лимон нь хугарамтгай хумсанд ч сайн нөлөө үзүүлдэг. Долоо хоногийн турш өглөө орой хумсандаа лимон түрхэж байвал үр дүнгээ өгнө. Гашилсан сүү гарыг цайруулах үйлчилгээтэй.
Бүсгүйчүүдийн ямагт анхаарч явах ёстой зүйлийн нэг бол яах аргагүй хумс будалт. Өөрийнхөө гарын хэв маягийг харгалзан хумсаа засах хэрэгтэй.
Хэрэв та савх шиг сүмбэн хуруутай бол хумсны үзүүрээ дөрвөлжин хэлбэртэй болгож болно. Харин богинохон махлаг хуруутай бүсгүйчүүд гонзгой, үзүүрийг нь дугуйлсан хэлбэр зохино.
Бүсгүйчүүддээ зөвлөхөд гэрийн хүнд хүчир ажил хийхдээ бээлий өмсөж заншаарай. Энэ нь хүний гар хуруу, хумс эвдрэхээс хамгаална.
URL: