Оюутолгой болон Ерөнхий сайдад илгээх нээлттэй захидал
УИХ-аар хуульчлан баталсан Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д заасан нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум гэсныг Ерөнхий сайд дур мэдэн өөрчлөх эрх бий юу?
НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
/Ерөнхий сайд, Эрдэнэс Оюу толгой ХХК-д явууллаа./
Монгол Улсын Засгийн Газар Оюу толгой ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилттэй холбогдсон гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цадагдаж байгаа олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүдийг тодорхой болгон энэ талаар баримталж буй байр сууриа илэрхийлж, нэгдсэн нэг зөв ойлголттой болгох шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэ ордын Техник эдийн засгийн үндэслэлд /ТЭЗҮ/ 58 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад 5.0 тэрбум 124.0 сая (ХО-ийн гэрээний 9.5-р зүйлд 4.0 орчим тэрбум гэж заасан) ам.долларын мөнгөн хөрөнгө шаардлагатай гэж албан ёсоор баталж, ТЭЗҮ-ийг Монголын Эрдэс баялгийн зөвлөл засвартайгаар хүлээн авсан. ТЭЗҮ–д тусгагдсан Хөрөнгө оруулалтын нийт дүн 5124 сая ам.дол. Үүнээс:
1. Ил уурхай 278 сая.дол
2. Далд уурхай 1512 сая.дол
3. Дэд бүтэц 646 сая.дол
4. Баяжуулах үйлдвэр 832 сая.дол
5. Цахилгаан станц 460 сая.дол
6. Шууд бус зардлууд 228 сая.дол
7. Эзэмшигчдийн зардал 176 сая.дол. Энэ нь ХО-ын нийт дүнд 3.4% .
8. Хаягдлын аж ахуй 261 сая.дол
9. Валютын ханш ба тооцоолоогүй зардал 438сая.дол. Энэ нь ХО-ын нийт дүнд 8.5%
10. Зардлын болзошгүй өсөлт 293сая.дол. Энэ нь ХО-ын нийт дүнд 5.7% .
11. Байгал орчин ба хаалтын зардал 2 сая.дол.
Эзэмшигчдийн зардал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зардлын болзошгүй өсөлтийн нийлбэр дүн 907 сая доллар нь ХО-ын нийт дүнд 17.7 хувь эзэлж байхад Хөрөнгө Оруулалтыг нэмэгдүүлэх ойлголт байх ёсгүй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.2 ба 33.2,3,4-р заалтуудыг үндэслэн Засгийн газарт дараах асуулгыг тавьж байна. Үүнд: Хөрөнгө оруулалтын нийт хэмжээг Гэрээнд 4.0 тэрбум ам.долл., ТЭЗҮ-д 5.0 тэрбум 124.0 сая ам.долл. гэж тусгасны аль тоог баримтлахаа Засгийн газар тодруулна уу?
Гэрээ, түүний зүйл, заалтууд ордын ашиглалтын (30 ба 70 жил) нийт хугацаанд Монгол улсын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгдөж, үйлчлэхээр заасан байгаа юм.
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН С.ГАНБААТАР
URL: