Засгийн газрын эцсийн найдвар Япон болов

Япончууд мөнгө өгнө гэсэн болохоор манай засгийнхан тийшээ хошуурах болжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд нь Японы газар нутагт хөл тавив уу үгүй юу.. Танайд л мөнгө өгнө хэмээн бөхөлзсөн юм гэнэлээ. Харин одоо Ерөнхий сайд маань Япон руу хөлгийн жолоо мушгиж, бас бөхөлзүүлж, мөнгө авч ирэх болтой юм.
Гадаад дотоодод явахгүй, тэгж төсвийн мөнгө үрэн таран хийхгүй гэж том ам гараад байсан Засгийн тэргүүний үг үйлдэл нь хол зөрж, эцэстээ бүр цайсан. Тиймдээ ч ганц найдлага болсон Япон руу явж, мөнгө олж ирэх гэж байгаа юм. Түүний айлчлал 9 дүгээр сарын 11-14-нд  болно. Гэхдээ Японы засгийн газрын урилга ирсэн учир явж байгаа гэсэн шүү.
Айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага  болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм гэсэн. Ийнхүү эх орондоо өр нэмэх уулзалтууд болсоны дараагаар сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийх юм гэнэ лээ.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих