Хятадын зүүн-хойд бүс нутагт 5 сая гаруй хүн үерт нэрвэгдэв
Орос улстай хил залгаа Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужид 5 сая 440 мянган хүн сүүлийн 20 жилийн хамгийн хүчтэй үерт нэрвэгдсэн тухай «Дунбэй ван» мэдээллийн албан уламжлан мэдээллээ.
Орос улстай хил залгаа Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужид 5 сая 440 мянган хүн сүүлийн 20 жилийн хамгийн хүчтэй үерт нэрвэгдсэн тухай «Дунбэй ван» мэдээллийн албан уламжлан мэдээллээ. Хятадын хил орчмын Тунзян, Фуюань хотуудын ойролцоо урсаж байгаа бараг бүх гол мөрний усны түвшинг хэвийн хэмжээнээс халив.
Үүний улмаас орон нутгийн эрх баригчид 2 сая 330 мянган оршин суугчийг арга буюу нүүлгэв. Нийт 120 хошуу усанд авахуулжээ. Уер 15 тэрбум 7 сая юань (2,46 тэрбум доллар) хохирол учруулсан гэж эрх баригчид дүгнэв. 793 мянга орчим хүн, түүний дотор 290 мянган цэргийн албан хаагч, 181 мянган аврагч гай гамшгийн уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байна.
Үерийн уршгийг арилгах ажил Орос улстай хамт хийсний үр дүнд түүнээс илүү их хохирол учрахаас сэрэмжилж амжсан гэж хятадын ХМХ тэмдэглэжээ. «Үерт нэрвэгдсэн нөхцөлд хоёр улс нэгэн механизмын хоёр хэсэг болж анх удаа ажиллсан» гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин онцлов.
Оросын Онцгой байдлын яамны тэргүүн Владимир Пучков Оростой хил залгаа нутгийн оршин суугчид үерт эндсэнтэй холбогдуулан БНХАУ-ын иргэний захиргааны сайд Ли Год эмгнэл илэрхийлэв. Тайфун ахин ойртож байгаатай холбогдуулан хятадад аюулын «улбар шар түвшинг» зарлажээ.
Оросын дуу хоолой
URL: