Хөтөлийн цементийн үйлдвэрийн даргыг баривчиллаа

tsement_hutul-middleӨнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдорыг авлигын хэргээр баривчлан хорьжээ.

Түүнийг Дархан-Уул аймгийн Дархан сумын IV багийн нутаг дэвсгэрт орших хорих 445 дугаар ангид саатуулаад байгаа юм байна.

Хэдэн саяар бус хэдэн зуун тэрбумаар яригдах хэмжээний их хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар шалгагдан баривчлагдах болсон түүний хэрэгт холбоотой сэжигтэн гэх 10 гаруй хүнийг мөн барьж хорьсон байна.

Тэдэн дунд нэг гэр бүлийн хүмүүс ч байгааг эх сурвалж мэдээллээ.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих